sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дахин буруушаажээ.
Тэрбээр Флорида муж улсад болсон кампанит ажлын үеэр үг хэлэхдээ, “америкчуудын гуравны нэг хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “ард иргэдийн дайсан” хэмээн үздэг" гэж мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр үүнийгээ батлах баримт нотолгоог дурдаагүй ажээ.
Дональд Трамп өөрийн өрсөлдөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, цагаачид, лалын шашинтнуудын эсрэг хэрцгий, балмад үг хэллэг ашигладаг гэж олон нийт түүнийг шүүмжилдэг билээ. Үүнтэй холбоотойгоор түүний амнаас гарах үг болгоныг хэвлэл мэдээллийн байгууллагууд сайтар ажиглаж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг