sonin.mn
АНКАРА./TASS/. АНУ Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн террористуудад зэвсэг нийлүүлж, оронд нь алт болон түүхэн дурсгалт зүйлүүдийг авсан тухай Туркийн “Yeni Safak” сонины лхагва гарагийн дугаарт гарсан нийтлэлд дурджээ.
Тус сонин мөн Америкийн зэвсгийг хэт давруу үзэлтнүүдэд нийлүүлэх тухай дурдсан араб хэлээр бичсэн баримт бичгийг нотлох баримтийн хувиар нийтэлсэн байна. Үүнээс гадна, террористуудад зэвсэг нийлүүлэхэд оролцсон Давут гэдэг нууц нэртэй, Курдын ажилчны намын гишүүний өгсөн мэдээллээс иш татжээ.
Эх сурвалжийн хэлснээр, зэвсэг худалддаг гол газар нь Сирийн Ракки хотоос зүүн өмнөд зүгт оршдог Эль-Мансура суурин аж. Мөн Америкийн Эт-Танф баазын орчимд хэд хэдэн удаа зэвсэг нийлүүлжээ. Давутын батлан хэлж буйгаар, “байлдааны хэрэгсэл, зэр зэвсгийг “Лалын улс”-ын террористуудад тонн тонноор нь өгсөн байна.”
Зэвсэг нийлүүлдэг гурав дахь газар нь Эль-Баба мужийн нэгэн тосгон бөгөөд энд зэвсэг нийлүүлэхэд Курдын ажилчны намын гишүүд шууд оролцож, мөнгө авчээ.
Давутын ярьснаар, Эль-Мансура сууринд зэвсэг нийлүүлэх үеэр “Лалын улс”-ын террористууд Пентагоны төлөөлөгчидтэй уулзаж байсан байна. Чухам энд америкчууд террористуудаас алт, түүхэн дурсгалт зүйлүүдийг авсан аж. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг