sonin.mn
СӨҮЛ. /AP/. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр Солонгос өнгөрсөн сард цэргийн хэлэлцээр байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан хоёр Солонгос энэ сард багтаан харуулын 22 цэгийг татан буулгахаар тохиролцсон байна.
Үүний зэрэгцээ талууд ирэх сарын эхээр хоёр Солонгосын баруун эргээс 70 км зайн усанд хамтарсан хяналт шалгалт хийхээр болжээ. Энэ хэсэгт хоёр орны энгийн иргэдийн усан онгоцнууд үйл ажиллагаа явуулдаг байна.
Өнгөрсөн сард болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид цэргийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд Хан мөрний сав газрыг хамтран ашиглаж, харуулын цэгүүдийг татан буулгахаар тохиролцжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг