sonin.mn
ШАНХАЙ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев албан ёсны айлчлал хийхээр Хятадын Шанхай хотод хүрэлцэн очжээ. ОХУ-ын Засгийн газраас мэдээлснээр, Медведевийн айлчлал 11 дүгээр сарын 5-7-ны хооронд үргэлжилнэ.
Оросын Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа үеэр Шанхай хотод БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, тус улсад болох “China International Import Expo” буюу Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно.
Хятадын Засгийн газар импортын бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэнг зохион байгуулах гэж байгаа тухай тус улсын дарга Си Жиньпин Бээжин хотноо болсон “Нэг бүс-нэг зам” дээд хэмжээний уулзалтын үеэр өнгөрсөн тавдугаар сард мэдэгджээ. Уг арга хэмжээ 11 дүгээр сарын 5-10-ны хооронд болох бөгөөд дэлхийн 138 орны 2800 гаруй компани оролцох төлөвтэй байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг