sonin.mn
Сэргээгдэх эрчим хүч болох усан цахилгаан станцыг барьж байгуулан цахилгаан эрчим хүч үйлд­вэрлэх  нь  эдийн засаг болоод байгаль экологит өндөр ач холбог­долтой болох нь судал­гаагаар нотлог­дож, бодит амьдрал дээр биелэлээ олсон тод жишээ бол Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц юм. Нийгмийн хөгжлийн захиалга, ард түмний хүлээлт болж бай­сан тус станцуудыг  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүчин чармайлт,олон хүний оролцооны үр дүнд 2004 оноос төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж 2007, 2008 онд тус тус ашиглалтад оруулсан түүхтэй. Ингэснээр хоёр станц 12 м/Ваттын хүчин чадлаар жилд 30-49 сая  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах дотоодын эх үүсвэрийг бий болгосон манай орны хамгийн том усан цахилгаан станцууд юм. МАХН-аас БНМУ-ын Шинэ дээд хуулийг ард түмэнд танилцуулах, санал авах аяны нээлт Говь-Алтай, Ховд аймагт болох үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар тус станцтай танилцсан юм. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн сумдын ихэнх нь дизель станцаар ажиллаж байх үед төсвийн мөнгөний ихэнхийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж байсан үргүй зардал арилж баруун бүсийн  ард түмэнд  “дэнгийн гэрлээс илчийн гэрэлтэй” болох гарцыг санаачлан хэрэгжүүлсэн  хүний нэг нь Н.Энхбаяр юм гэж Говь-Алтай, Ховд аймгийн иргэд энэ үеэр талархаж  байв.
 
ТАЙШИРЫН УС 100 ЖИЛИЙН ДАРАА БИШ 10 ЖИЛИЙН ДОТОР  ДАЛАНГАА ДАВЖ УРСЖЭЭ
 
2007 онд Завхан голыг боож Тайширын усан цахилгаан станцыг байгуулах тэр үед нутгийн зарим иргэд “Хайран сайхан гол ширгэлээ. Загас жараахай дайжлаа. Монголын усны нөөц дуусна” гэх мэтээр эсэргүүцэж байсан гэдэг. Өдгөө эдгээр станцууд байгуулагдсанаар баруун бүсийнхэн эрчим хүчний гачигдлаас ангижирч түүгээр зогсохгүй Монгол орны усны  нөөцийг  хуримтлуулах том нуур бий болжээ. Эргээ дагаж ургасан өндөр шигүү зэгс, усны шувууд загас жараахайг харахад нүд сэтгэл баясан байв. Усны нөөц 100 жилийн дараа далангаа давж дүүрнэ гэж тооцоолж байсан ч 10 жилийн дотор далангаа давжээ. Тайширын усан цахил­гаан станцын меха­ник инженер Ц.Базарсад МАХН-ын дарга нарыг халуун дотноор хүлээн авч үйлдвэрээ та­нил­­цуулсан юм. Тайширын усан цахилгаан станц өнөөд­рийн байдлаар 3000 м/Ваттын ачаалалтай ажиллаж үлдсэн хэрэгцээт ца­х­илгааныг төвийн эрчим хүч­нээс хангадаг аж.
Говь-Алтай аймгийн төвшинд одоо­­­­гоор 11 мянган м/Ваттын ачааллаар дөрвөн ге­не­ратор ажиллаж цахил­гаан үйлдвэрлэн нийлүүлж  байна. Станцын гүн 42 метр аж. Усны төвшин  их ачаалалтай үед 1696 метрээр доошилдог. Энэ үед том генератор ажиллах боломжгүй болдог ажээ. Сүүлийн жилүүдэд энэ төвшинд хүрээгүй гэнэ. Алтай хотод өвлийн оргил цаг эхэлсэн учраас оройн цагаар нэмж дизель станц ажилладаг юм байна.
“Манай станц 37 сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 оны байдлаар 30 гаруй сая м/Ватт цахилгаан үйлдвэрлэсэн бол бусад жилд 30 сая м/Ватт-д хүргэж байлаа. Говь-Алтай, Завхан аймаг өмнө нь  дизелээр цахилгаантай болдог байсан. 2010 онд манай том агрегатор эргэснээс  хойш жилд үйлдвэрлэсэн цахилгаанаа тооцоход тухайлбал, /зөвхөн  Говь-Алтай аймгийг хангахын тулд тодорхой хэмжээний дизелийн түлшний  зардал гарна/ үүнтэй харьцуулахад нэг жилийнхээ үйлдвэрлэ­сэн цахилгаанаар дизельд зарцуулж байсан түлшний үнийг бүрэн төлсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай станц анх 42 сая ам.долларын өртөгтэй баригдсан. Энэ өртөгөө хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэсэн цахилгаанаараа нөхсөн  гэсэн үг” гэж Ц.Базарсад инженер ярьсан юм. Одоо­гоор эднийх цахилгааныг үнэгүй үйлдвэрлэж цэвэр ашигтай ажилладаг болжээ. Арван жилийн хугацаанд дөрвөн удаа их засвар хийсэн. Энд нэг төгсөлтийн арав гаруй монгол инженер ажилладаг юм байна. Усан цахилгаан станцыг барихад далангийн сэтэрхий дээгүүр 100 жилийн дараа ус даланг давах юм гэж төслийн тооцооллыг хийж байжээ. 2007 онд анх ашиглалтад оруулаад  усаа хуримтлуулахаар Завхан голыг боожээ. Гэ­тэл аравхан жилийн до­тор буюу 2016 онд далангаа хальж дөрвөн сарын турш үргэлжилжээ.Энэ нь усан цахилгаан стан­цуудын түүхэнд байгаагүй гайхалтай мөч юм. Ингэснээр 24 метр үргэлжлэх таван км-ийн өргөнтэй Завхан голын урсац нэмэгдэж гурван төрлийн загас, жараахай үржиж усны шувууд, ан амьтан ч дүрвээгүй гэж үйлд­вэрийн ажилчид ба­хар­хан ярьж байв. Өнгөрсөн онд тус станц ар­ван жилийн ойгоо тэм­­дэг­лэ­сэн аж. Энэ үеэр гаргасан сэт­гүүлээ Н.Энхбаяр даргад бэлэ­г­лэв. Тус сэтгүүлд Н.Энхбаяр даргын станцыг барьж байгуулсан түүхэн үйл явцын дуртгалыг оруулснаа ахлах инженер нь ярьсан юм.
 
ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨӨРСДӨӨ БОРЛУУЛБАЛ ИРГЭД ХЯМД ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ
 
Дөргөний станцыг Чоно харайх хэмээх өвөрмөц нэртэй голыг түшиглэн байгуулжээ. Эрт дээр үед нутгийн иргэд чоно авлахаар энэ гол руу шахаж боолт хийхэд чоно харайж гардаг байсан аж. Хожим өргөсөж  том нуур болжээ. Байгалийн өвөрмөц тогтоцтой, улаан, хар өнгөөр  өнгөө сольдог Хайрхантай нутаг ажээ. Дөргөний станцтай танилцах үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч  Н.Энхбаяр “Тухайн үед баруун бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбох гарц нь  Усан цахилгаан станц байгуулах  явдал байсан. 1960-аад оноос яригдсан асуудлыг манай Засгийн газрын үед зоригтой шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмэн болон улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болжээ” гэсэн юм. “Усыг ашиглаж тог үйлдвэрлэнэ гэдэг үнэгүй тог хэрэглэж буйтай адил. Манай тогны бөөний үнэ нэг к/.Ваттын  үнэ 37 төгрөг 55 мөнгө. Захиалагч тал хэрэглэгчиддээ 99, аж ахуйн нэгжид 110 төг­рөгөөр нийлүүлж байна. Хэрэв станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бор­луу­л­алтаа өөрсдөө хийвэл и­ргэдэд бүр хямд цахилгаан ни­йлүүлэх боломжтой. Ха­рам­салтай нь хуульд цахил­гаан үйлдвэрлэж буй компани бүтээгдэхүүнээ зарах эрхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл манай станц эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Тий­мээс Шинэ дээд үндсэн хуульд эрхийг нь нээлттэй болгох саналыг тавьж байна. Н.Энхбаяр дарга ирсэнд бид баяртай байна” хэмээн Дөргөний усан цахилгаан станцын ашиг­­лалтын инженер Б.Ганзориг,  Дөргөн сумын Засаг дарга нар санал бодлоо хэлсэн юм. Дизель станцуудын тэжээл тасалдаж зогсолт хийгээд буцаад асахад хоёр цаг болдог бол усан цахилгаан станц таван минутын дараа хэвийн ажиллах маневар хийж чаддагаараа давуу аж. Тус станц энэ оны наймдугаар сард арван  жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн гэв. Цаашид  шинээр байгуулагдах усан цахилгаан станцын үйл ажиллагаанд туршлага боло­хуйц боловсон хүчин, инже­нер техникийн ажилчдыг бэлтгэх, сурган дад­ла­га­жуулах, үйл ажилла­гаагаараа загвар болохуйц то­моо­хон байгууллага болон ажиллаж байгаа аж. Ганцхан эрчим хүч үйлд­вэр­лэдгээр биш байгаль экологид ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах, ард түмэнд хямд эрчим хүчээр хангах өндөр үнэтэй импортын цахилгааны  зардлаас хэмнэлт хийж валютын нөөц бүрдүүлсэн гээд олон талын ач хол­бог­долтой болохыг станцынхан ярьж байв. Арван жилийн  хугацаанд 330 сая к/Ватт эрчим хүч үйлдвэрлэж баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 30 хувийг хангасаар иржээ. Биднийг очиход усны түвшин далайн түвшинээс дээш 1160  метрт байв. Энэ нь тогтсон түвшин ажээ. Жилд эднийх 40-49 сая к/Ватт цахилгаан үйлдвэрлэж байна. Эзэн Чингисийн үеэс монголчууд тив алга­сан улс орныг эзэлж явахдаа хот балгас байгуулж байс­наас биш нуур, цөөрөм байгуулж байгаагүй гэдэг. Гэтэл бусад улс оронд энд тэндгүй нуур цөөрөм бай­гуулж буй нь усны нөөцөө хуримтлуулдагийн тод жишээ. Тиймээс Тайшир, Дөргөний усан цахилгаан станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс илүүтэй байгаль экологит сөрөг нөлөөгүй хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулсан нь батлагдаж буй. Нөгөөтэйгүүр жилээс жилд усны хомсдолд орж гүний усаар нүүрсээ угааж буй манай улсын хувьд нуур байгуулж нөөцөлсөн саа­рал усаа уул  уурхайд хэ­рэг­лэх боломж өндөр юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин