sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны зөвлөх гэж үздэг Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чольтой Нью-Йорк хотод уулзана. Энэ тухай Төрийн Департаментын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ.  
Энэхүү уулзалтад мөн Умард Солонгосын асуудлаархи АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун оролцох аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдлийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх асуудал хийгээд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлууд нь энэхүү уулзалтын гол сэдэв байх аж. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг