sonin.mn
МОСКВА. /АиФ/. Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс Европын Холбооны орнуудын хүлээсэн хохирлын хэмжээ 100 тэрбум еврогоор үнэлэгдэж байна гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Испанийн “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Хориг арга хэмжээнээс хүлээсэн хохирлын хэмжээг янз бүрээр үнэлж байгаа хэдий ч зарим үнэлгээгээр 100 тэрбум еврогоос ч давсан талаар яригдаж байна. Хязгаарлалтын хориг арга хэмжээнүүд нь Орост хийгээд Европын Холбоонд ч ашиггүй. Европын улс төрчид хориг арга хэмжээний чиг шугамыг баримталснаас хүлээх хохирлыг ойлгох нь чухал юм. Хориг арга хэмжээг цуцлах эхний алхмыг Европын Холбоо хийх ёстой. Европын улсууд АНУ-ын эрх баригчдын өгсөн заавраар Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Харин АНУ өөрөө хохирол амсаагүй” гэж тэрбээр хэлсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг