sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд  Ардчилсан намынхан сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ялж магадгүй байна. Ийм таамгийг телевизийн “Fox News” суваг дэвшүүлжээ.
Тус сувгийнхан санал хураалтын урьдчилсан дүнд үндэслэн таамгаа гаргажээ. Сонгуулийн албан ёсны дүн одоогоор гараагүй байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоохын тулд дор хаяж 218 санал авсан байх ёстой.
Энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг хоёр жилийн хугацаатайгаар дахин сонгоно. Харин Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь сонгох бөгөөд сенатчдын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг аж. Одоогийн байдлаар  Конгрессын хоёр танхимд хоёуланд нь бүгд найрамдахчууд олонхийн суудлыг эзэлж байгаа юм. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг