МОСКВА. /INTERFAX/. Өмнөд болон Умард Солонгос улс хоёр Солонгосын хилийг заагладаг цэрэггүй бүсэд байрлах харуул хамгаалалтын 20 байрыг буулгаж авах ажилдаа орсон тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
Хоёр улс харуул хамгаалалтын 22 байрнаас галт зэвсгийг авч, цэргүүдийг гаргасан байна. Харуул хамгаалалтын байрнуудыг буулгаж авах ажлын үр дүнг хоёр улсын эрх баригчид ирэх 12 дугаар сард шалгаж эхлэх аж.
Сануулан дурдахад, цэргийн хурцадмал байдлыг намжаах арга хэмжээнүүдийг талуудын өнгөрсөн 9 дүгээр сарын 19-нд гарын гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг