“Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.