МОСКВА. /АиФ/. Донбасст энэ сарын 11-нд болсон сонгуулийг АНУ зэмлэн буруушааж, тус сонгуулийг хуурамч гэж үзжээ. Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсанаар, АНУ өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ болон БНЛАУ-д болсон сонгуулийг зэмлэн буруушаах асуудлаархи Европын Холбооны байр суурьтай нэгдэж байгаа аж.
Тус сонгууль нь Минскийн хэлэлцээрийг зөрчиж байгаа бөгөөд Оросын эрх баригчид хэлэлцээрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хүртэл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсаар байна гэж тус мэдэгдэлд дурдсан байна.
БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүн болон депутатуудын сонгууль өнгөрсөн ням гарагт болсон юм. Украины эрх баригчид энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бол Европын холбоо санал хураалтыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Америкийн дэмжлэгтэй засаг бүхэн сайн, бусад нь муу гэсэн юм хаа байхав дээ. Ирак, Ливи, Сирийг муу засагтай гээд цусанд умбуулаад сайжирсан нь хаа байна.
Хачин ёс зүй шүү.Косовод албанууд Сербиэс салан тусгарлана гээд санал өгөхөд тэр нь хүчинтэй болдог мөртлөө Украйнд болохоор хүчингүй болчихдог.Энийг хоёр нүүрт бодлого гэхээс өрөөр нэрлэх арга байна уу.
Olon ulsiin xariltsaag oilgoxgui bol duugai l bval yamrav.
Хачин ёс зүй шүү.Косовод албанууд Сербиэс салан тусгарлана гээд санал өгөхөд тэр нь хүчинтэй болдог мөртлөө Украйнд болохоор хүчингүй болчихдог.Энийг хоёр нүүрт бодлого гэхээс өөрөөр нэрлэх арга байна уу.Ариун явдал мөн үү.
ард түмний санал хуурамч гэвэл салга өвгөн трампын боов салж унах л үлдлээ.
shugmaar gazriin zurgiig hemjij neg bus zamd