sonin.mn
КИЕВ. /RT/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перритэй “Умардын урсгал-2” төслийг эсэргүүцэх талаар хэлэлцжээ. 
Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээллээр, Порошенко "Америкийн орчин үеийн технологийг болон одоо байгаа нефть, хийн нөөцийг үр дүнтэй боловсруулах тэргүүний туршлагуудыг улсдаа нэвтрүүлэх” сонирхолтой байгаагаа нотолсон байна. 
“Умардын урсгал-2” төслийг цаашид эсэргүүцэх, мөн АНУ-аас шингэрүүлсэн хий нийлүүлэх боломжийг өргөтгөх замаар эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх нь зайлшгүй чухал болохыг Порошенко онцлон тэмдэглэлээ” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, тус улсын Гадаад хэргийн сайд Павел Климкин, АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри нар Европын эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулж буй “Умардын урсгал-2” төслийг хамтын хүчээр эсэргүүцэхээр тохиролцсон байна. 
Украин улс 2015 оны 11 дүгээр сард Оросоос хий худалдаж авахаа зогсоосон бөгөөд 2016-2017 онд халаалтын бэлтгэлийг хангахдаа Оросын хийг бус Европоос буцаан худалдан авсан хийг ашиглажээ.
“Умардын урсгал-2” нь ОХУ-ын эрэг хавиас Балтын тэнгисээр Герман хүртэл жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хоолой тавих төсөл юм. АНУ энэ төслийг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европт байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэсэн Америкийн бизнесийн хүрээнийхний ашиг сонирхлыг хамгаалж байна  гэж Оросын төрийн тэргүүн Владимир Путин онцлон тэмдэглэжээ. 
Харин Германы Канцлер Ангела Меркель мэдэгдэхдээ, “Умардын урсгал-2” төслийг Берлин арилжааны хувиар харж байгаа гэдгийг удаа дараа онцлон дурдсан байна. 

Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг