sonin.mn
СИНГАПУР. /NHK/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы удирдагчдын дээд хэмжээний 33-р уулзалтаар арван гишүүн орны төр засгийн тэргүүн нар бүс нутгийнхаа хөгжлийн талаар хэлэлцжээ.
АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид мягмар гарагт бүс нутгийн аюулгүй байдал болон худалдааны талаар өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн байна.
Хурал даргалагч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч “NHK” телевизэд ирсэн мэдээллээс үзэхэд, тэд Япон-АНУ тэргүүтэй Индо-Номхон далайн санаачилга болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг