sonin.mn
СИНГАПУР. /TASS/. Ажлын шахуу хөтөлбөрийн улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лутай хийх хэлэлцээг лхагва гарагт болгон хойшлуулсан байна. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.
Айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт орсныг Песков Сингапурт ирэхдээ Путин бага зэрэг саатсантай холбон тайлбарласан байна. “Ерөнхийлөгчийн Москва дахь ажлын хуваарь маш шахуу байсантай холбоотойгоор хөтөлбөр бага зэрэг өөрчлөгдсөн” гэж Кремлийн төлөөлөгч хэлжээ. Түүний хэлснээр, баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл хийхээр төлөвлөж байсан Путины Сингапурын Ерөнхий сайдтай хийх уулзалтыг мягмар гарагт товлосон байв.
Песковын тодруулснаар, айлчлалын хөтөлбөрийн дагуу Путин 11 дүгээр сарын 14-нд хоёр талын хэд хэдэн уулзалт хийх ёстой. “Путин Индонезийн түншүүдтэйгээ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй, мэдээж хэрэг Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй, бас Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай, Таиландын Ерөнхий сайд Прают Чан-Очейтэй Сингапурт хийж буй айлчлалынхаа үеэр уулзана гэж бид найдаж байгаа” хэмээн Кремлийн төлөөлөгч хэлжээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг