sonin.mn
МОСКВА. /АиФ/. АНУ-аас хамааралгүйгээр европын нэгдсэн арми байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэнээрээ Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон хүмүүсийн анхаарлыг өөрийнх нь нэр хүнд доогуур байгаа явдлаас холдуулахыг оролдож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ингэж хэлэхдээ тэрбээр мөн Францад ажилгүйдлийн түвшин өндөр байгааг дурдсан байна.
Э.Макроны ЕХ-ны арми байгуулах талаархи санал болон Америкийн дарсанд татвар ногдуулахтай холбоотой мэдэгдэлд тэрбээр ийнхүү “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  Сануулан дурдахад, Д.Трамп, Э.Макрон нар энэ сарын 10-нд Парис хотод уулзсан юм.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг