sonin.mn
ПАРИС. /TASS/. Франц, АНУ хоёр бол түүхэн холбоотнууд билээ. Гэхдээ  холбоотон байх нь хараат байна гэсэн үг биш юм гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт тус улсын нисэх онгоц тээгч "Шарль де Голль" хөлөг онгоцны тавцан дээр телевизийн “TF1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“АНУ бол манай түүхэн холбоотон бөгөөд холбоотон байсаар байгаа. Гэвч холбоотнууд байна гэдэг бол хараат байна гэсэн үг биш юм. Бид тэднээс хамааралгүй байх ёстой” гэж Макрон Парис болон Вашингтон хоорондын харилцааны өнөөгийн байдалд тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” дэх хуудсандаа өөрийг нь шүүмжилсэн талаар тэрбээр тайлбар өгөөгүй байна. “Би жиргээнд хариу өгөх бодолгүй байна. Ингэхийг ч Францын ард түмэн хүлээхгүй байх гэж би бодож байна” хэмээн Макрон хэлжээ. “Холбоотнууд бие биенээ хүндэтгэх ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг