Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ:
Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.
Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.
Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна.
Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.
Миний бие төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, төсвийн талаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт албан бичгээр тухайлан хандаж улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудал тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.
Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна.
Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.
Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.
Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.
Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна.
Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.
Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгчийн хориг зөв шийдвэр шүү аргагүйл хориг тавьж байх шиг байна . Чуулганд оролцож санал хүсэлтээ хэлсээр байхад үл тоож олонхоороо хүч түрэн шийдвэр гаргаж байгаа юм чинь яалтай ч билээ дээ
Хуулиараа гүйцэтгэх засаглалын ажилд ерөнхийлөгч оролцох эрхгүй.Яагаад гэвэл тэртэй тэргүй хариуцлагыг нь хүлээхгүй юм чинь.Оросын оймс үргэлж ингэж шоудаж Монголыг хагалж ирсэн оёг нь ахиж сэдэрч байна.
Энэ хулхи хулгайч праламентын баталсан бүх хуулийг хүчингүй болгож Их хурлыг тараах нь зүйтэй
ерөнхий сайд болж үзээгүй ац үргэлж хүрэлсүхийг ажлыг хийчих юм байна л даа
Хао Хао
ЗГ их хурал цэц ШЕЗ дээд шүүх яам тамгын газрууд агентлагуудын орлогч нар дэд сайдууд газар хэлтэсийн орлогч нар аймаг сумдын орлогч нарыг бүгдын цомхотгож төсөв хэмнэ.дүүргүүдийн орлогч нэртэй новшнуудыг цомхотго.төрийн хамгаалалт хангамжаа болиул.энэ мэт маш их үрэлгэн зардалаа танаж ав.зураг төсөвгүй барилга байшингаа болиул.эндээс гарсан зардалаа нийгмийн сайн сайхны төлөө зарцуул.эмнэлэг сургуули цэцэрлэг гээд. Төрийн албанд ажил хийсэн гээд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоо зогсоо.төрөөс хулгай луйвар хийж баяжиж бгаа хулгайч нарт яаасан гэж тэтгэмж олгодог юм.энэ муухай жишигийг болиулах хэрэгтэй.эцэст ни энэ мөнгөөр ахмад настны тэтгэвэрийн хэмжээг доод тал 800,0 болго
Улсын төсвийг 26 гишүүн байхад батласан гэж гөрдөж байгаа М.Энхболд тоо мэддэггүй юм уу.Эсвэл ард түмэн мэдэхгүймгэж мангартаж байгаа юм уу. М.Энхболд олон удаа ирц дутуу хууль баталсан гэж тогтоол гаргаж байсан нь үнэхээр хорлонтой ажил явуулах ёстой юм шиг байдаг.
Mash zow dendvv vrelgen basl xulgai luiwariig demjsen ard tvmnee martsan namiin ywtsuu erx ashig vnertsen mash muu tosow bolson bna
Зардлаа хэмнэ гээд байгаа нь зөв өө. Дээгүүрх орон тоогоо багасгаачээ. Дэд, орлогч гэх мэтээ
https://www.youtube.com/watch?v=ZnPuBitAx38
Зөв.Малчид, хувиара эрхлэгчидын нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг 2017 оноос хойш хуурч шийдэхгүй байна. Малаа өсгөх, амь зуухын тулд ажил хийсэн. Одоо гар хөл нь өвдсөн бие муутай болж байна. Ахмадуудаа хүндэтгэж дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
Зөв.Малчид, хувиара эрхлэгчидын нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг 2017 оноос хойш хуурч шийдэхгүй байна. Малаа өсгөх, амь зуухын тулд ажил хийсэн. Одоо гар хөл нь өвдсөн бие муутай болж байна. Ахмадуудаа хүндэтгэж дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
ЖДҮ САНГААС 500.000.000 АВСАНИЦ.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ
Агуу их эх оронч ерөнхийлөгчөө дэмжиж бна Баттулга бгаагүй бол хужаа эзний эм си эс Тавантолгойгоор монголын тусгаар тогтнолыг бэлэглэх гэж бсан шүү
МСС-д 8000 орчим Монголчууд ажиллаж,улсад татварт зөвхөн 2017 онд 275 тэрбум төгрөг төлж дотоодын 2200 компаниас 235 тэрбумын худалдан авалт хийсэн.Харин Оросын хүргэн Монголд 2017 онд татварт хэдийг төлсөн нь ч тодорхой бус! Харин мэдэгдэж байгаа нь Милл хаус нь 40 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан.
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм .Энэ бүхнийг Үндсэн хуулийндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
Ардчилалын үзэл санааг удирдлага болгосон Монгол улс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч, өрийн тулам болж байна. Тусгаар тогтнол нь дэнжигнэж байна!!!
Асуулт: Монгол орон парламентын засаглалтай орон уу? Зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон уу? Хариулт: Монгол орон зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон. Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж худлаа юм байна. Нэг намын удирдлага төр засгийн удирдагчдыг (УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлнэ, УИХ-ын гишүүнээр хуурамчаар сонгоно, УИХын дарга, Ерөнхий сайд, Яамдын сайд, нийслэл, дүүрэг, аймгийн дарга нарын нэр дэвшүүлж хуурамчаар батална гэх мэт) томилдог хуурамчаар сонгодог үнэхээр нэг намын удирдлагатай орон юм. Нам нь нам биш, мафийн бүлэг!
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
Одоогийн АН, МАН бол бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг хувийн өмчийг магтан дуулсан Америкийн захиалгат намууд юм. Сэрэмжлэгтүн, болгоомжлогтун!!!
Марксизмын үзэл санааг үндэс болгосон МАН аль 1990 онд бурханы оронд заларсан. У.Хүрэлсүх одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж монголчуудын толгойг 30-аад жил хууран мэхэллээ. У.Хүрэлсүх монголчуудын сайхан сэтгэлээр 30-аад жил тоглоом тохуу хийлээ.
Чи наад Маркстайгаа хужаадаа очоод түүнийгээ шүтэж амьдар
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд (улсад) ард иргэд нь, улс төрчид нь бүгдээрээ хувиа бодсон бэртэгчид болж хувирдаг. К.Маркс
Zasgiin gazar ogtsor sangiin said Hyrlee eronhii Hyrlee 2 Sodbaatar naraa Hotgor shangaa
Зөв! Ийм төсвийг баталж болохгүй! Ерөнхийлөгчийг дэмжиж байна!
Шүдгүй арслан
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
Социализмд бэлтгэгдсэн гуйлгачин коммунистууд капитализмын хаалгаар оронгуут худалч, хулгайч, дээрэмчин, алуурчин болдгийн байна. Эд өөр измруу орвол шууд дарангуйлагчид болох нь тодорхой. Яавал дээр вэ? Бүгдийг нь үхэхийг хүлээхээр улс маань сөнөх гээд байдаг. Алах гэхээр Фашизмруу явчих гээд яамаар ч юм бэ дээ та минь!!! Зочин
erenhiilegchiin horig zeb alham Mongol ylas gej baih ygyi ni medegdehgyi yed odoonoos ehlej ene ylas oronoo zah zydagtai bolohod erh bis nemer biz ee!!