sonin.mn
ПОРТ-МОРСБИ. /NHK/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Папуа Шинэ Гвинейд хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр энэ айлчлалын дараа тус улсад болох Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамгийн ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Тэрбээр өчигдөр Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт-Морсби хотод газардсан бөгөөд түүнийг тус улсын Засгийн газрын төлөөлөгчид халуун дулаанаар хүлээн авсан байна.
БНХАУ-ын төрийн тэргүүн өнөөдөр  Папуа Шинэ Гвинейн Засгийн газрын ордны өмнө байрлах хурдны замтай танилцаж, ядуусын хорооллын сургуульд зочлох ажээ. Уг хурдны зам болон сургууль нь БНХАУ-ын тусламжаар байгуулагдсан юм.
Үүний дараагаар тэрбээр Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питер О'Нилтой уулзана. Энэ уулзалтын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Папуа Шинэ Гвинейн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Папуа Шинэ Гвиней нь АПЕК-ийн хамгийн ядуу орон юм.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт бямба гарагт эхэлнэ. Уг уулзалтад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй олон улсын нэр нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг