Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
МАН,АН-н хоёулангийнх нь Сангийн сайд,Ми овогт Женко хоёрын хоёулангийнх нь барлагийг Хүрэлсүхийн засаг сайдаар авч байгаа бол хэцүүхэн л байгаа юм байна зайлуул.Тэртэй тэргүй Н Энхболдоос эхлээд Ми овогтын , Сумьябазараас эхлээд Женкогийн хүмүүсээр л дүүрсэн засаг шүү дээ.
Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар аль нам руу жирийх бол ккккк?
Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Улаанаас өөр хүн байхгүй болчихлоо гэж үү. Хөгшин төгцөгүүдээс салмаар бна,улс орныг сүйрүүлсэн 50,60 оныхон хэрэггүй ээ. Улаан өчнөөн алба хашиж баяжсан л нэгэн шүү дээ.

Тэнэг өвгөн ичиж амьдраасай