sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит бусаар хуралдана.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхийг хэлэлцэх юм.
УИХ-аас энэ сарын 02-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, өчигдөр буюу энэ сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Мөн өчигдөр Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдад УИХ гишүүн Ч.Улааныг томилох саналыг өргөн барьсан юм.
Бүлгийн хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгтгэсний дараагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг