Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын бүлэг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа, “УИХ 11 дүгээр сарын 2-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж, өчигдөр бүхэлд нь хориг тавилаа. УИХ-д эрүүл саруул гишүүд байгаа л бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авна гэдэгт найдаж байна” гэлээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, “АН ард түмний хүсэлтэй нэг байр суурьтай байх болно. Засгийн газрыг огцруулах тухай асуудалд АН-ын гишүүд болон бүлгийн зүгээс тодорхой байр суурь баримтлахгүй байна гэсэн яриа гадуур байх шиг байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан гишүүдийг огцруулах, 60 тэрбум төгрөгийн асуудал гээд хариуцлага тооцох ёстой гэсэн ард түмний байр суурьтай АН-ын бүлэг нэг байгаа” хэмээв.
Мөн өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж буй бөгөөд Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хариуцлагыг нь хүлээхгүй Женко Засгийн бүх ажилд амаараа зааж шоудаж ирсэн.Гэхдээ Оросын хүргэний хийж ирсэн нь зөвхөн Монголыг хохироож ,Монголчуудыг луйвардаж ядууруулж хагалж,тэр битгий хэл Дэлхийн эсрэг турхирч ирсэн.
60 Тэрбумын улаан хамгаалагч нар ичэж үхээсэй дэээ ман орцгоо та нар
60 тэрбумын схемээр Ардчилсан Нам бас л ажиллаж ирснийг булзааруулах гээд нам яриад яахав дээ.
ЖДҮ бол задгай мөнгө. АСЕМ чингэс самуурай бонд Дубайн гэрээ бол том мөнгө . тэгэхээр АН-хан том мөнгө идээд ЖДҮ-гээр хаалт хийгээд байна. баригдана дөө баригдана.
Хориг ч жэнкогийн санаа биш байхаа.энэ халзан чөтгөр бэлтрэг зи.гийн санаа боловуу
ми овогтны болон дураараа дуриагч анархист намын дарга эрдэнэ вантан нар МАНАН мафийг хамгаалж үлдэхээр санал нэгтэй байгаагаа илэрхмйлэв