sonin.mn
БАНДАР-СЕРИ-БЕГАВАН. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн айлчлал хийхээр Бруней улсад хүрэлцэн ирсэн нь Хятадын даргын хувьд сүүлийн 13 жилд тус улсад хийсэн анхны айлчлал болжээ.
БНХАУ-ын төрийн тэргүүнийг нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед Брунейн өндөр дээд албан тушаалтууд угтан авчээ. Тэрбээр Хятадын засгийн газар болон ард иргэдийн нэрийн өмнөөс Брунейн засгийн газар болон ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүссэн байна.
Хятад болон Бруней улс нь далай дамнасан ойр дотно хөршийн харилцааг Си Жиньпин онцлон тэмдэглээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 27 жилийн хугацаанд харилцан тэгш эрхтэй, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн гэж хэлжээ.
БНХАУ-ын дарга Папуа Шинэ Гвинейд төрийн айлчлал хийж, нийслэл Порт-Морсби хотод АПЕК-ийн уулзалтад оролцсоны дараа Брунейд хүрэлцэн ирсэн нь энэ бөгөөд тэрбээр энэхүү айлчлалын дараа Филиппин улсыг зорих ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг