sonin.mn
БЕРЛИН. /Anadolu/. Сүүлийн үед гарч буй шинэ сорилтуудыг даван гарахын тулд бид Европын Холбоог илүү хүчирхэг болгох хэрэгтэй. Тиймээс бид шинэчлэл хийх ёстой гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр Германы Үндэсний гашуудлын өдрийг тохиолдуулан тус улсын парламентын хуралд оролцож үг хэлэхдээ, Европ тив 70 жилийн турш энх тайван оршин тогтнож, олон амжилтад хүрснийг сайшаан магтсан байна. Гэвч тэрбээр, сүүлийн үед тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд ЕХ-ны гишүүн 28 орон шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв.
“Өнөөдөр бид бүгдээрээ шинэ хуудас нээх эр зоригтой байх ёстой. Аюулгүй байдалд заналхийлж буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, иргэдийн шилжилт хөдөлгөөн зэрэг асуудалтай ЕХ нүүр тулах бэлтгэлгүй байгаа бөгөөд тэгж загварчлагдаагүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр ЕХ-ны гишүүн орнууд төсвийг нэгтгэх бодлого, цагаачлалын нэгдсэн бодлого, батлан хамгаалахын нэгдсэн бүтэцтэй болохын чиглэлд хамтран ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг