sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Хэдийгээр Пхеньян болон Вашингтон хоорондын яриа хэлцээнд тодорхой ахиц дэвшил гараагүй боловч БНАСАУ-ын удирдагч энэ онд багтаан Өмнөд Солонгост айлчилж магадгүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч Пэк Дэ Хён даваах гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Бид хоёр Солонгосын хооронд хүрсэн тохиролцоонуудыг, тухайлбал, Ким Жөн Уны Сөүлд айлчлах тухай тохиролцоог энэ онд багтаан хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангасаар байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
2018 оны хугацаанд Солонгос хооронд хийсэн гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жөн Ун Өмнөд Солонгост “ойрын хугацаанд” айлчлахаа амласан юм. Энэ айлчлалыг шинэ он гарахаас өмнө товлож магадгүй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дараа нь мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг