sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Мягмар гарагт БНСУ болон БНХАУ-ын төлөөлөгчид хоёр талын худалдааны маргааныг намжаах хийгээд хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ хийсэн тухай БНСУ-ын Худалдааны яамнаас мэдээлэв.
Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайдын мэдээлснээр, Бээжин хотноо болсон худалдааны салбарын өндөр албан тушаалтнуудын уулзалтын үеэр талууд худалдааны салбарт сүүлийн үед гарсан асуудлуудын талаар хэлэлцсэн аж.
Мөн хоёр улсын хооронд 2015 оны 12 дугаар сард байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэсэн байна. Уг чөлөөт худалдааны хэлэлцээр нь хоёр талын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулахад чиглэсэн юм.
Уулзалтын үеэр БНСУ-ын ган болон антисептик, эм, хуванцар зэргийн үйлдвэрлэлд ашигладаг фенол зэрэг бүтээгдэхүүнд демпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг БНСУ-ын төлөөлөгч Хятадын засгийн газраас хүссэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг