sonin.mn
МОСКВА. /АиФ/. Умард Солонгосын асуудлаархи хориг арга хэмжээний жагсаалтад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн Владлен Амчентцев орсон тухай АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Өмнөд Африкийн иргэн Владлен Амчентцев нь ОХУ-д төржээ. Тэрбээр Сингапурт оршин суудаг аж. Сангийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, Амчентцев нь Velmur Management PTE LTD компанитай холбоотой бөгөөд АНУ-ын хориг арга хэмжээг хэрхэн тойрч гарах талаар зөвөлгөө өгчээ.
Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Стивен Мнучин мэдэгддэхдээ "Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үүрэг хариуцлагынхаа хүрээнд Сангийн яам үүргээ хэрэгжүүлсээр байна” гэжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг