sonin.mn
АН-ын Үндэсний Бодлогын Хороо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх, үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд амынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан шалтгаанаар хасагдаад байсан УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонголоо. 
Мөн АН 4-5 дэд даргатай байхаар болжээ.
 
С.Сарнай