ДАМАСК. /SANA/. Өрнөдийн явуулж буй төслүүд бүтэлгүйтсэнээр дэлхий ертөнц дэх хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж болно гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мягмар гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хог нийслэл Дамаск хотноо хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. Энэ тухай Сирийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Сирийн Ерөнхийлөгчид бараалхахаас өмнө Ли Ён Хо тус улсын Гадаад хэргийн сайд Валид Муаллемтай уулзсан байна.
Сири болон БНАСАУ-д чухамдаа адил дарамт шахалт үзүүлж байна гэж Асад Умард Солонгосын сайд болон түүнийг дагалдан явж буй төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Үүний гол зорилго нь Өрнөдийн төслүүдийг эсэргүүцэж,
бие даан шийдвэр гаргадаг улсуудын хүчийг сулруулах юм” гэж Сирийн Ерөнхийлөгч цохон хэлжээ.
“Хараат бус орнуудад явуулж буй АНУ-ын түрэмгийлэл нь газарзүйн хувьд хил хязгаар үгүй юм. Өрнөдийн төслүүдийн ялагдал болоод Сири, Умард Солонгос зэрэг хараат бус улсуудын тэсвэр тэвчээр нь олон улсын тавцанг өөрчилж, хүчний
шинэ тэнцвэрийг бий болгох боломжтой” гэж Башар Асад мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ЯГ ЗӨВ ХЭЛЖ АМЕРИК ГӨЛӨГНҮҮДИЙН ДАРАМТАНД БОЛ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ЯВААД ОРЦОН ШҮҮ ДЭЭ ТЭД БИДНЭЭР ТОГЛОЖ БАЙГААД ГУЙЛГАЧИН БОЛОНГУУТ ХУЖАА НАРТ ХАЯЖ ӨГНӨ ОЙЛГОМЖТОЙ
Америк чамд ямар гай болсон юм. Бид Орос, Хятадуудад л алтан ургийнхнаа, дээдэс, сэхээтнүүд, түүх соёлоо устгуулж байснаас биш, Америк бидэнд харин тусгаар тогтнолоо олоход дэлхийн 2-р дайны дараа Сталинтай нийлж Хятадыг шахаж тусалсан юм шүү
1961-10-24ны өдөр Монгол улсыг НҮБ-ын гишүүн болоход Аюулгүйн Зөвлөлөөс гаргах S/4950 тоот тогтоолоор санал хураахад АНУ түдгэлзэж бусад гишүүд дэмжсэн санал өгчээ. 15 жил Монгол улсбг НҮБ-д элсэхэд саад болсон улс шүү дээ
ЯГ ЗӨВ ХЭЛЖ АМЕРИК ГӨЛӨГНҮҮДИЙН ДАРАМТАНД БОЛ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ЯВААД ОРЦОН ШҮҮ ДЭЭ ТЭД БИДНЭЭР ТОГЛОЖ БАЙГААД ГУЙЛГАЧИН БОЛОНГУУТ ХУЖАА НАРТ ХАЯЖ ӨГНӨ ОЙЛГОМЖТОЙ
Батзандан, Болд нар бол жинхэнэ эх орончид гэдгийг эрүүл ухаантай жирийн хүн бүр мэдэж байгаа. МАНАН+олигархуудын зуудаг ноход та нар тэднийг бүү боорло. Та нар эзэдтэйгээ хамт түүхийн эргүүлгэнд орж хумсын тоос болноо гайгүй. АН-ын жирийн гишүүдэд зөвлөхөд Эрдэнэ, Эрдэнэбат нараасаа эртхэн салахгүй бол нам чинь булшлагдлаа шүү