sonin.mn
ПХЕНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.
Ри Ён Хогийн айлчлал хоёр талын харилцаа болон харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх бөгөөд талууд Солонгосын хойг болон өөр бусад тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.
Мөн ирэх оны нэг юм уу хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар санал бодлоо солилцох юм.
“БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн юм. Гадаад хэргийн сайд Ри Ён Хо хориг арга хэмжээг зөөлрүүлэхэд туслахыг БНХАУ-ын талд уриалж магадгүй байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг