sonin.mn
МОСКВА./АиФ/.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх онд Токио хотод болох Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ урьжээ. Японы Либерал ардчилсан намын депутат Коити Хагиуда энэ талаар мэдэгдсэн байна.
Аргентины Буэнос-Айрес хотод болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт үеэр В.Путинтай уулзахдаа Ш.Абэ дээрх саналыг тавьжээ. В.Путин түүний саналд ямар хариу өгсөн талаар Хагиуда дурдаагүй байна.
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотод ирэх оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 1-нд болох юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг