sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны хийж магадгүй байгаа айлчлалыг Өмнөд Солонгосын иргэдийн гуравны хоёр нь дэмжиж байгааг “Realmeter” социологийн судалгааны дүн  харуулжээ.
Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, Умард Солонгосын Төрийн зөвлөлийн даргын айлчлал нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж санал асуулгад оролцогчдын 61,3 хувь нь үзэж байна.  Харин 31,3 хувь нь Ким Жөн Уны айлчлалыг эсэргүүцжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван байдал тогтооход бэлэн байгаа талаархи Умард Солонгосын эрх баригчдын мэдэгдлийг худал гэж тэд үзэж байгаа аж.
Энэ сарын 5-нд явуулсан уг санал асуулгыг 500 хүнээс авчээ. Энэ сарын 18-20-нд Умард Солонгосын удирдагч Сөүл хотод айлчилна гэж Өмнөд Солонгосын хэд хэдэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан бол Хөх ордон энэ мэдээллийг няцаасан байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг