sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнөөдөр өглөө Бээжин хотод айлчилсан тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
“Ри Ён Хо Хятадын гадаад хэргийн сайдтай уулзаж, Хятад болон АНУ-ын удирдагчдын хийгээд удаагүй байгаа уулзалтын талаар хэлэлцэх төлөвтэй байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Умард Солонгосын гадаад хэргийн сайд Хятадын удирдагчтай Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр энэ сарын 6-8-нд Хятад улсад айлчилна гэж өмнө нь Хятадын гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ талууд хоёр талын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал хийгээд талуудын сонирхож буй асуудлуудад онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг