sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ оны 12 дугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийхээр ирж байна.
Тэрээр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж буй бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэж ГХЯ-наас мэдээлж байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг