ВАШИНГТОН. /TASS/. Сири, Иракт явуулсан хоморголон устгах ажиллагаанд өртөж хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, мөн энэ гэмт хэргийн буруутнуудтай тэмцэх тухай хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Хүмүүнлэгийн тусламжаас гадна, уг хуулийн төсөлд Сири, Иракт шашны болон үндэстний цөөнхийг хоморголон устгах гэмт хэргийн буруутан болох террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг хариуцлагад татахыг Вашингтоны засаг захиргаанд үүрэг болгосон байна. Хуулийн төсөлд зааснаар, бүс нутгийг тогтворжуулах, сэргээн босгоход болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх байгууллагуудад хөрөнгө мөнгө гаргаж өгөх ажээ.
АНУ мөн Сири, Иракт үйлдсэн “хоморголон устгах, хүмүүнлэг ёсны эсрэг болон цэргийн гэмт хэрэгт буруутай” хүмүүсийг мөрдөн шалгаж буй байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ.
Хуулийн төслийг өмнө нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим хоёул санал нэгтэйгээр баталжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг