sonin.mn
КАРАКАС. /BBC/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро амийг нь хөнөөх болон түүний Засгийн газрыг түлхэн унагаахыг завдсан хэрэгт АНУ-ыг буруутгасан байна.
Н.Мадуро лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, уг хэрэгт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон оролцсон гэж мэдэгдсэн хэдий ч ямар нэгэн нотлох баримт үзүүлээгүй ажээ.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгчийг дарангуйлагч хэмээн нэрийдээд, тус улсад хориг арга хэмжээ авсан билээ.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц Венесуэлд ирснийг АНУ-ын тал шүүмжилсэн юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг