"Хамар" хочит Т.Ганболд хэлд орлоо. Авлигал өгсөнөө хэллээ. Авсан хүнийг нь ч зарлалаа. Зориг гэх үү, заль гэх үү. Одоохондоо үүнийг ялгах арга алга.
Нэгэн цагт аргагүйдэн дөрвөн сая доллараа гаргаад өгч байсан хүн өнөөдөр мөн л аргагүйдэн түүнийгээ илчилж байх шиг байна.
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав улстөрд "Ц.Элбэгдоржийн" гэх тодотголтой хүн. Т.Ганболдын ярианы учиг ч заримдаа түүнийг чиглэж, чимхэж байлаа.
"МАНАН" гэх эзэн биегүй бүлэглэлийн МАН-ыг М.Энхболдоор, АН-ыг Ц.Элбэгдоржоор төлөөлүүлж ярьдгийг тооцвол Т.Ганболдын "Илчлэлт" хэнийг чиглэж байсныг түвэггүйхэн гадарлаж болно.
Эцэст нь тэрээр Г.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж шиг хүмүүс байгаад баярладаг гэх утга бүхий үг хэлээд ярилцлагаа хаасан.
"Захиалагч"-аа ингэж тэр гэрэлд цохиулав. Ер нь ч улс төр гадарладаг хүмүүс "Номер гурав"-т "Номер нэг"-ээс үзүүлж байгаа галын дэмжлэг гэдгийг нь түвэггүйхэн гадарлаа биз. Мэдээж үүнийг нь хөлсний троллчдын арми нь хөөсрүүлж дараагийн Доржзодов хэмээн хөөрөгдөв.
Үнэндээ Т.Ганболд авлигалчдыг илчилж буй Ардын баатар гэхээсээ аргагүйдээ эрх мэдэлтнүүдийн хэтэвч, "нохойд барьдаг мод" болж яваа зүдэрсэн нэгэн бизнесмэн залуу л гэж харагдаад байгаа юм.
Магадгүй түүнд гаргасан алдаа бий л байх. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа гэнэт хөлжиж, хожим нь С.Паушок гэх дуулиант Орос эрээс "Алтандорнод Монгол" компанийг 300 сая доллараар худалдан авч, "Корпорэйт" зочид буудлын сүлжээ барьсан гээд юм юм л дуулддаг. Шоронд орлоо, гарлаа л гэдэг. Хэрэг үүсгэлээ, хэрэгсэхгүй болголоо л гэнэ. Эцсийн хариуг нь гаргаж чаддаггүй "Шийдгүй бодлого" гэж түүнийг л хэлэх байх.
Энэ хэцүү бодлогыг бодож чадсан цорын ганц хүн нь Д.Дорлигжав прокурор юм болов уу. Түүнийх нь "шагнал" дөрвөн сая доллар байв уу.
"Ам нээвэл" нэвтрүүлгээр тэр амаа нээсэн ч уушгиа нээсэнгүй. Сайхан гүнзгий амьсгаа авч байгаа дөрвөн сая доллар өгөх болсон шалтгаанаа ярьчихсан бол өнөөдөр бид ингэж өгүүлбэртэй бодлого бодож тархиа гашилгахгүй л байлаа. Ямартай ч тэр амаа нээсэн. Харин хэний төлөө, юуны тулд гэдэг дараагийн асуудал. Монгол Улсад хууль хэрэгждэг л юм бол энэ асуудал цааш хөвөрөх болно.
Манайх авлига өгсөн, авсаныг нь адилхан шийтгэдэг хуультай улс. Т.Ганболд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ял авч шоронд хоригдохоос илүү "айдас" түүнд байна. Түүнийг ярь гэж шахсан, ярихаас өөр гарцгүй болгосон тэр хүн тэр "айдас"-ыг нь атгачихаад сууж байгааг үгүйсгэхгүй.
Товчхондоо Т.Ганболд ардын баатар биш ээ. Тэр бол бохир улстөрчдийн сэлэмний ир, жадны үзүүр болж яваа жирийн нэгэн бизнесмэн залуу. Өмнө нь түүнийг хэтэвчээ болгодог байсан хүмүүсийг яллахаар өрсөлдөгч нь түүнийг жадны үзүүрээ болгож байна. Түүн шиг олон олон залуучууд, бизнесмэнүүд шинэ, хуучин МАНАН-гийн золиос болж хоцорсон, одоо ч зарим нь болсоор явна. Түүний нэг нь л Т.Ганболд юм.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл0
Хутгуур
Үнэхээр МАНАН байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй боллоо. Яахаараа улсын ерөнхий прокурор нь 4 сая ам долларын авилгал авсан баримт нь байсаар байтал төрийн эрхийг ээлжлэн барьдаг МАН, АН хоёр өдий болтол нүдэн балай чихэн дүлий байдаг байнаа. Ийм юмыг ил гаргаад шийдэж чадахгүй ёстой хэрэг алга. Дорлигжав угаасаа шуналтай. Нямдоржийн хамгаалалтад эрдэж эрдэнэтээс идсэн 800 мянган ам долларын хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Ер нь ч Нямдорж энэ 2-ын Эрдэнэтээс идсэн уусан, бизнесийнхнээс айлгаж дарамталж авсан хөрөнгө мөнгө нь тамтагаа алдсан. Дорлигжав, Элбэгдорж бас дээр нь гэмгүй царайлж хүн шантаажилж явдаг Хятадын тагнуул Нямдорж нарыг баривчилаач ээ.
Үнэхээр МАНАН байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй боллоо. Яахаараа улсын ерөнхий прокурор нь 4 сая ам долларын авилгал авсан баримт нь байсаар байтал төрийн эрхийг ээлжлэн барьдаг МАН, АН хоёр өдий болтол нүдэн балай чихэн дүлий байдаг байнаа. Ийм юмыг ил гаргаад шийдэж чадахгүй ёстой хэрэг алга. Дорлигжав угаасаа шуналтай. Нямдоржийн хамгаалалтад эрдэж эрдэнэтээс идсэн 800 мянган ам долларын хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Ер нь ч Нямдорж энэ 2-ын Эрдэнэтээс идсэн уусан, бизнесийнхнээс айлгаж дарамталж авсан хөрөнгө мөнгө нь тамтагаа алдсан. Дорлигжав, Элбэгдорж бас дээр нь гэмгүй царайлж хүн шантаажилж явдаг Хятадын тагнуул Нямдорж нарыг баривчилаач ээ.
Дорлигжавын талийгаач охины нэр дээрх компанийн дансанд асар их (сая гаран ч билүү,хэдэн сая ч билүү) евро байсан тухай манай хэвлэлүүдээр цухасхан шуугиад таг болсон.Энэ тухай санаж байгаа хүн байна уу?
Зөө зө. Энэ хамар Ганболд мэтийн луйварчид нь хэлмэгдсэн од болоод байхаар монголд шударга ёс хэзээ ч тогтохгүй юм бна л даа.
Маш зөв гаргалгаа хэллээ. Ийм л жижигхэн хариугүй эрх ашгаар орооцолдцон аалзны торон сүлжээнд барьцаанд орцгоождээ лүднүүд. Гал тавиж түймэрдэх болсоон
Маш зөв гаргалгаа хэллээ. Ийм л жижигхэн хариугүй эрх ашгаар орооцолдцон аалзны торон сүлжээнд барьцаанд орцгоождээ лүднүүд. Гал тавиж түймэрдэх болсоон
хаянхярвас миеэ с.эрдэнэ дорлигжав элбэгдорж нар үхвэл нийгэмд маш том эвлэрэл бий болно
tegeesei dee!
zov analiz ! mongolin bisnesmen geh ganzagiin naimachid hojil harj amdardag gantsahn zarchimaar Munguuruu buhniig zohitsuulan gej itgedeg heveeree ! Sciense , Society irj baigaa !
Дорлигжав ажил хийсэн хөлсөө хүчээр Хамараас нэмүү өртөг шингээж авсан 4 сая доллар илрэхэд С.Паушок өмчөө хууль бусаар булаалгасан аа мэдсэн. Гэмгүй охин золиос болж .
Энэ доржзодов хоёр өөр хэн ч биш
arvan jiliin huuhed hurtel angiin darga bolohiin tuld hahuul ogch bna
manan-iin technologiig yamar sain meddeg hun eniig bichee ve sain nuugdaj chadsanguidee kkk
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, залуус хүүхдүүд минь, энэхүү ганболд гэгч нэгж жишиглэж хэлц шиг ДОГОЛОНГИЙН ГАЗАР ДОГОЛОН, СОХРЫН ГАЗАР СОХОР ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМШҮҮ. Энэ мэтчлэн ингэж л явах юм бол ХЭН Ч ЮУ Ч БИШ ЕРДӨӨ Л НЭГЖ БОЛЖ ХУВИРНА. ӨӨРИЙГӨӨ, ХУВЬГАЛАА БОДЬГАЛАА БОЛГООД БАЙЖ БОЛОНО Ч, ЭХ ОРОН ЧИНЬ ХИЙМОРИО СҮРЭЭ СҮЛДЭЭ АВААГҮЙ АХУД ТА ЧИ БИ БИД БҮХЭН ХИЧНЭЭН #ТОМРООД#, #МӨНГӨЖӨӨД#, #БАЯРХААД# ХОЛ ЯВАХГҮЙ, ЦОЙЛОХГҮЙЭЭ. МОНГОЛ АМЬТАЙ АМЬДРАЛТАЙ АМЬД АХУД Л ӨӨДӨЛНӨ. ЭНЭ НЬ ХҮН БОЛОХ ТАНААС ЧАМААС НАДААС ШУУД ХАМААРААЛТАЙ Ч ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙГ САНАЖ УХААРЧ ОЙЛГОЖ АВЦГАА. ХҮН ХҮНЭЭ ТҮШИЖ БАЙЖ Л БИД СЭХНЭ, МОНГОЛ БОСНО.
БОЛНО Ч
Ene setguulch harin heniig omoorch bn aa?Ene heel hahyylid idegdsen sistemiig nyraah estoi ingej bj ard tumnii tsalin orlogo nemegdej arai gaigui amidrah erhtei ternees buh bayalgiig tsohon heden hun ezsheed tednii tavisan oriig honogiin hoolgui bga ard tumen toloh esgui shuu!