sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Алс-Дорнодын холбооны дүүргийн нийслэлийг Хабаровск хотоос Владивосток хот руу шилжүүлэх Приморийн хязгаарын амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч О.Кожемянкогийн санаачлагыг дэмжлээ.
Владивосток хот эдийн засаг болон бусад хөгжлөөрөө Алс Дорнодод тэргүүлж буй бөгөөд нийслэл болгосноор уг бүс нутагт өрнөж буй нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг бэхжүүлэхэд томоохон ач тустайг О.Кожемянко онцолсон юм. Тэрбээр энэ сарын 16-нд болох бүс нутгийн захирагчийн сонгуульд өрсөлдөж буй юм.
Приморийн хязгаарын амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч О.Кожемянкогийн санаачлагыг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Вайно нар мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд нийслэлийг шилжүүлэх ажил эхлэх магадлалтай байна. 
 
 
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг