Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар Монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь судалгаа хийж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон УИХ-ын. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарт танилцууллаа. Тухайлбал Доктор судлаач Э.Энхбат Атлантын далайн гадаргын температур болон хөрсний чийгийн нөлөө Монголд хэрхэн нөлөөлж буй судалгаагаа танилцуулсан бол Доктор судлаач Д.Ичинхорлоо Цөмийн урвалын судалгаагаа Докторын оюутан Э.Базаррагчаа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдлаар судалгаа танилцуулсан. Түүнчлэн тус сургуулийн докторын ангийн оюутан Т.Бэгзсүрэн. Орчин үеийн хиймэл дагууллын технологи ашиглан навч ургамал дээр туссан гэрэлний өнцөгөөс хамаарч үр шимт хөрсийг тодорхойлох эмчлэх тухай судалгаа танилцуулсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудад хандаж Монгол залуусд эрдэм боловсролын хөрөнгө оруулалт хийж, улс орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь маш том дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлж цаашид 1000 инженер Японд сургах бодлогыг эрчимжүүлэхээ хэллээ. Мөн суралцаж буй оюутан судлаачидтай дотно яриа өрнүүлж тэдний хийж буй судалгаа Монгол улсын хөгжил дэвшилд том алхам хийх ач холбогдолтойг хэлж саад бэрхшээлгүй суралцаж судалгаагаа хийхэд Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Оюутнууд Ерөнхий сайдтай асуулт хариулт өрнүүлж айлчлалын үеэрээ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Японд инженерууд бэлдэж егне гэсэнтэй утга адил. Учир нь Япон ажиллах хучний хомсдолд орсон тул еертее ажилтан бэлтгэж байгаа юм шуудээ.
Албан тушаал наймаалж зардаг авлигачин системтэй мөхөж байгаа Монгол шиг оронд инженер огт хэрэггүй харин Японд хэрэгтэй.Монголын ихэнхи чадвартай инженерүүд гадагшаа явахын хүслэн болж байгаа.
Албан тушаал наймаалж зардаг авлигачин системтэй мөхөж байгаа Монгол шиг оронд инженер огт хэрэггүй харин Японд хэрэгтэй.Монголын ихэнхи чадвартай инженерүүд гадагшаа явахын хүслэн болж байгаа.
МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймаагаар ажлаасаа халагдсан 1000 инженер Монголд байгаа.Ингэж хий дэмий мөнгө үрэхээр тэднийг Японд гаргая.
Урьд нь хэрэгжээд явж байсан төсөл. Энэ хүн юм хийхгүйнээ.
Mongold injeneryyd beldeh ni bidend asigtai bolno!yapon bol hamgiin ender tehnik tehnolgo hegjsen orondoo syyri sydalgaa ch mas ender bna!
CHINGISIIN HOH TSERGUUD TORJ MONGOL MANDANA GEJ NOSTRADAMUS ZOGNOSON N INDIGO HUUHDIIG HELJ BAIGAAM
Шаал худлаа суулдээ улсын хоронгоор Японд суралцаж ондор мэрэгжил эзэмшисэнэнэ хумуус бугд сэмхэнээр Америк европын хогжилтэй улсуудад ондор цалинтай ажил олоод богсоод зугатаацгаана.Монгол улс чинь аль 90ээд оноос Японд эрдэм номтой залуучуудаа сургаж эхлээд эхнээснь зондоо олон сайн боловсролтой боловсон хучнээ алдсан.Жишээнь гэхэдл Орос Японд улсын зардлаар сурч докторын цол хамгаалсан Ш.Баатар гэдэг сайн боловсролтой нэгэн оноодор АНУамьдраадл явж байх.Америк Японы том том пууснуудэд ийм монгол залуучууд зондоо бий.Ядуу дорой Монгол улс хэдий болтлоо барууны баян пууснуудэд унэгуй боловсон хучин бэлдэж байхуу?
Японд Хүрэлсүх зочлоод үнэндээ бодитой юу ч шийдээгүйм билээ! Дандаа өнгөрсөн цаг дээрхи ажлууд л яригдаж байна. Дотооддоо ийм хагарал, самуунтай байхад Япончууд бодитой зүйл шийдэхгүй нь ойлгомжтой ш дээ !
Ми даргын тарган охин явах биз ха ха
БҮР 10 ЖИЛИЙН ӨМНӨ СУМОГИЙН БАТБАЯРЫН ҮЕЭС ЯРИГДСАН ТӨСӨЛ БАЙНА