sonin.mn
БЭЭЖИН. /РИА Новости/. Өөрчлөлт, нээлтийн бодлогын хэрэгжилтийн үед буюу сүүлийн 40 жилийн хугацаанд бид коммунист нам болон улс төрийн хэд хэдэн байгууллага дахь авлигал, хээл хахуулийг илрүүлж, ийм төрлийн гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж чадлаа хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгджээ.
Тэрбээр өөрчлөлт, нээлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан үг хэлэх үеэрээ “Намын улс төрийн дотоод орчинг цэвэрлэх, зарчимч байдлыг чанд сахих, формализм, хүнд суртал, үрэлгэн байдалтай бүхий л хүчин чадлаараа тэмцэж, авлига хээл хахуультай тэмцэх байр суурийг бид хатуу баримталж байгаа” гэж мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг