sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэж байна.
Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад 2019 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай, Төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журам батлах тухай асуудал багтжээ.
Мөн Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний талаар, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах албан даалгаврын биелэлтийн талаар, “Монголросцветмет” ХХК-ийн өнөөгийн байдал, өр авлага, тулгамдаж байгаа асуудлын талаар, Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр товлосон юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг