sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Ирэх оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэж Цагаан ордноос мэдээлэв.
Мягмар гарагт Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерсийн мэдээлснээр, Д.Трампын хамт АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Худалдааны сайд Вилбур Росс нар Давос хотод хүрэлцэн очих ажээ.
“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 22-25-нд болно” гэж тус чуулга уулзалтын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг