sonin.mn
ТОКИО. /Koyodo/. Цөмийн зэвсгээсээ татгалзахад чиглэсэн бодит алхам хийгээгүй цагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг сулруулах ёсгүй гэж Японы Засгийн газар үзэж байна. Телевизийн  NHK сувгийн мэдээлснээр, ийм мэдэгдлийг НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгч Коро Бэссё Нью-Йорк хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.
“БНАСАУ энэ жил цөмийн зэвсэг туршаагүй, пуужин хөөргөөгүй боловч эдгээр зэвсгийг устгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг бид олж харахгүй байна. Тийм учраас дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын АЗ-өөр дамжуулан БНАСАУ-д өгч буй цөмийн зэвсгээсээ татгалзах шаардлага бүхий дохиогоо сулруулах ёсгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 
БНАСАУ-ын хувьд хатуу хориг арга хэмжээ үйлчилж байгаа бөгөөд НҮБ-ын АЗ цөмийн болон пуужингийн туршилт явуулсны хариуд удаа дараа хориг арга хэмжээ авч, чангатгасан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг