sonin.mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах боломжтой газруудыг АНУ-ын засаг захиргаа идэвхтэй судалж эхэлжээ.
“CNN” телевизийн мэдээлснээр,  Ким Жөн Унтай тун удахгүй уулзана гэж Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэний дараа хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газруудыг хайж эхлэх үйл явц эхэлжээ. Дээд хэмжээний уулзалтыг Азийн аль нэг улсад хийх нь илүү тохиромжтой гэдгийг БНСУ-ын төлөөлөгчид өмнө нь мэдэгдсэн байна. Хоёр улсын удирдагчдын ээлжит уулзалт Пхеньянд болох ёстой гэж БНАСАУ үзэж байгаа аж. Түүнчлэн уулзалт хийж болзошгүй байгаа газруудаар Вьетнам, Индонез, Монгол, Хавай муж улс, хоёр Солонгосын цэрэггүй бүсийг нэрлэсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг