sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын уулзалт ойрын хугацаанд болно гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
“Хоёр улсын удирдагчдын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт тун удахгүй болох бөгөөд энэхүү уулзалт нь Солонгосын хойг дахь энх тайван байдлыг бэхжүүлэхэд тус болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
АНУ болон БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон юм. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид зарласан юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг