Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-18-нд Сөүл хотноо байгуулсан Монгол Улс, БНСУ-ын хоорондох Агаарын харилцааны хэлэлцээрээр хоёр талд зорчигчдыг 100 мянгаар, нислэгийг 60 хувиар нэмэхээр тохиролцжээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатараас тодруулбал, “Монгол Улс, БНСУ-ын хоорондох агаарын харилцааны хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2003 онд томоохон өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрийг дахин шинэчлэх талаар манай улс санал тавьсны хүчинд, миний бие 2018 оны 12-р сард БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайдын урилгаар тус улсад айлчилж, зарчмын хэд хэдэн асуудлыг тохирсон. Юуны өмнө, олон жил гацаад байсан хамтын ажиллагааг сэргээн өргөжүүлж урагшлуулах, зах зээлд нийлүүлж буй суудлын тоог нэмэгдүүлэх, мөн хоёр талаасаа нислэгийн давтамжийг нэмэгдүүлье, ингэхдээ суудлын тоог тэнцүүлье гэсэн асуудлуудыг тавьсан. Ингээд БНСУ-ын талаас улстөрийн шийдэл гаргаж, хоёр сайдын түвшинд тохирсны дагуу холбогдох хүмүүс нэгдүгээр сарын 16-18-нд Сөүл хотноо Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, Инчоны чиглэлд 7 хоног тутамд 2 талаасаа тус бүр 2500 хүн зорчиж байхаар болоод байна.
Өнөөдрийн байдлаар, дээрх чиглэлд 7 хоногт тус бүр 6 удаагийн нислэгээр БНСУ-ын талаас 1600, Монгол талаас 1300 зорчигч, нийтдээ 2900 хүн нисч байгаа юм. Одоо тэгвэл зорчигчдын тоо 5000 болж, 70-аад хувиар нэмэгдэж байна. Ингэснээр жилдээ 100-гаад мянган зорчигч нисэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан манай МИАТ-ын онгоц 11 удаа, БНСУ-ын “Кореан эйр”-ийн онгоц 7 хоногт 9 удаа ниснэ гэсэн үг. Мөн Бусаны чиглэлд одоо 7 хоногт хоёр удаа нисч байгаа нислэгийг 3 удаа болгохоор тохиролцоод байна. Ингэснээр дээрх чиглэлд жилд 15 мянган зорчигч нэмэгдэж байна.
Хэлэлцээрээр мөн карго ачаа тээвэрлэх асуудлыг нээж өглөө. Тодруулж хэлбэл, өмнө нь карго ачааны тээврийг зөвхөн 2 орны хооронд хийж байсан бол одоо БНСУ-аас цааш гуравдагч улс руу нисэхэд хийж байхаар шийдлээ. Хэлэлцээрийн дүнд цаашид зорчигчдын тасалбарын үнэ буурах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Нийтдээ зорчигчдын тоо 100 мянгаар, нислэгийн тоо 60 хувиар нэмэгдэж байна" гэв.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
МИАТ-д 3-4 дахин илүү үнэтэй шахсан бензинээс МАН болон АН-ын дарга нар хувь авч хувьдаа баяждаг байсан байна.Хувь авч баяжсан улс гэвэл Элбэгдорж,Миеэ,Намбар,С.Баяр нар мөн.МИАТ-ын зорчигчдийн сангийн мэдээллээр Солонгос руу зорчсон улсуудыг ил болгож хүн бүрт 1 сая төгрөгийг Эби,Ми,Намбар,Баяр нар хувийн хөрөнгөнөөсөө буцааж төлөх естой. Жишээ нь Солонгос руу 10 удаа зорчсон хүн гэхэд 10 сая төгрөгний нөхөн төлбөр авах естой. Өгөхгүй гэвэл Гаагийн олон улсын шүүхэд хандая.
Zuv gaagdaa ugchuucu
МИАТ-д дархан эрхтэйгээр хэн хэн гэдэг дарга олигархиуд бензин шахдагаа ил тод зарлачихаач...
Монгол улсын Засгийн Газар Гаагийн шүүх болон Солонгосын шүүхэд дуудагдах нь тодорхой боллоо.
БУУРСАН УУ??
Тийзний үнийг МАН-ын олигархиуд дээрэмчид шийднэ.Шууд л Солонгосын шүүх эсвэл Гаагийн шүүхэд хандаад бууруулчих хэрэгтэй.Алга эргүүлэх төдий хугацаанд буурна.
Олон улсын жишгээс 3 дахин өндөр үнэтэй тийзний ард МАНАН-ын олигархиуд томчуул байгаа.Тэд үнийг өндөр байлгаж өөрсдийнхөө эрх ашгийг бодож байгаа..
МИАТ-ыг бас олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.
Yavah gej baigaa hyneer achaa byy tatuul gej baidag baihaa..
Хаха, үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль боллоо. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын УЗ болон Нийслэлийн МАН-ын хороо дэмжиж нэрийг дэвшүүлсэн боловч заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөв. Засаг даргад хоёр төлөөлөгч нэр дэвшиж байгаа тул холбогдох хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсонсанал хураалтын үр дүн гарахад төлөөлөгчид С.Амарсайханд 21 санал, С.Мөнхчулуунд 21 санал тус тус өгч, 1 хүчингүй хуудас гарсан гэв. Хүчингүй гэх 1 саналын хуудсын хувьд С.Амарсайханыг дэмжсэн байсан боловч нэмэлт тэмдэглэгээ хийсэн хэмээн тоологын комиссоос хүчингүй болгосон. Энэ хүчингүй болсон 1 хуудас дээр өөр үзгээр снал тоолох комиссынхон өөрсдөө нэмэлт тэмдэглэгээ хийж албаар хүчингүй болгосон гэж амтай болгон шуугиж байна..
МАНАН-гийн дээрэмчид хулгайч нар ядуу ард түмнийг мөн ч сайхан дээрэлхэх юм даа. Засгийн газрыг Гаагийн шүүхэд өгөх хэрэгтэй.