sonin.mn
МОСКВА. /INTERFAX/. Японы Засгийн газар БНАСАУ-ын төлөөлөгчидтэй Швед улсад яриа хэлэлцээ хийхийг зорьж байгаа тухай Японы "Майнити" сонин засгийн газрын эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хэлэлцэхээр тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын газрын захирал Кэнзи Канасуги БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Цой Сон Хитэй уулзаж магадгүй байна.
Өмнө нь Канасуги БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигантай Стокгольм дахь АНУ-ын Элчин сайдын яаманд уулзжээ. Стивен Биган БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай яриа хэлэлцээ хийсэн байж магадгүй байна.  
АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт Стокгольмд эхэлсэн юм. Шведийн Гадаад хэргийн сайд Марго Вальстремийн мэдээлснээр, тус хотод Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, эдийн засгийн хөгжил хийгээд бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн шинжээчид уулздаг аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг