sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шатлан дэвшүүлэх тухай зэрэг Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг хэлэлцэж байна. Мөн Монгол, Эквадорын Засгийн газар хоорондын Ноот бичиг батлах тухай, Монгол, Румыны Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Засгийн газар АХБ хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг хэлэлцэх юм. Түүнчлэн 2018 онд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар холбогдох сайдуудын танилцуулгыг сонсох аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг