КУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. Малайзын Эрх баригчдын зөвлөл 16 дугаар хаанаар Султан Абдулла Султан Ахмад Шахыг сонгосон байна. Энэ тухай мэдээллийн “Bernama” агентлаг мэдээлэв.
Эрх баригчдын тамгыг хадгалагч Сайед Даниал Сайед Ахмадын мэдэгдэлд тэмдэглэснээр, Малайзын хаан буюу “Ян ди-Пертуан Агонг”-аар сонгогдсон Абдулла нэгдүгээр сарын 31-нд тангараг өргөж, энэ сарын эхээр хаан ширээнээсээ татгалзсан Султан V Мухаммадын халааг авах ажээ.
Эдүгээ 59 настай Абдулла нь Паханг мужийн Султаны суудлыг залгамжлаад удаагүй байсан юм. Тэрбээр спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч бөгөөд “АСЕАН”-ы хөл бөмбөгийн холбооны /AFF/ зөвлөлийн гишүүн, Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ зөвлөлийн гишүүн юм байна.
Малайз нь үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд тус улсын хааныг таван жил тутамд мужуудын удирдагчид болох угсаа залгамжлагч есөн султанаас сонгодог ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
5 жилд 1удаа сонгогддог хаан чинь тоглоом шоглоомны хаан байна.Хаан гэж нэрлэхгуй Еронхийлргч гэвэл зов юм бишуу?Ундсэн хуулиар сонгогддог гээд узвэл Хаан бол ердоо бишл байна
Энэний омнох хуучин Хааннь 49настай эр орос банзал эскортонд явдаг хуухэнтэй суух гэж Хаан ширээнээс татгалзсан байналээ
Зориуд хаана юу хийдэг байсан хуухэн бэ гээд сонирхоод харсан чинь ургэлж энд тэндэхийн баян залуучуудын овор туруугээр хэсэж явсан явдалтай хуухэн байсан