УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө (2019.01.25) УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт тус тус хуралдуулахаар хуульчилсан байдаг. Иймд Даваа гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй учраас ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр тогтлоо. Уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх УИХ-ын даргын захирамж гарлаа” гээд УИХ-ын даргын захирамжийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
29 болтол 4 хоног ...энэ хооронд ямар хор найруулдаг бол доо !!!!!???????
Omhii sanaat mini yhlee yu chi
оронд нь ан хүн гараад ирвэл баларлаа шүү, яанаа?
29 болоход 4 хоног.,.энэ хооронд ямар хор найруулах бол доо ...!?!?!?!?
29 болоход 4 хоног.,.энэ хооронд ямар хор найруулах бол доо ...!?!?!?!?
Одоо нэг бууж өгөх нүү үгүй юу. Тахимаа өгч чаддаггүй бөх үнэхээр хэцүү юмаа.
УИХ-н тамгыг газрыг УИХ-н дарга Миеэгийн хувийн тамгын алба болгосон гэмт хэрэгтэн!
Muu hvnii vhel my amaraa gej
giiguulj dee daldaga toodgoroo
Ene odoo ih huraliin tamgiin gazar ym uu ? Enkhboldiin tamgiin gazar ym uu?
nen yaraltai gedeg chini 24 tsag baimaar deer ued Mongoliin huuli 3 honogt ertontsiin hyazgaart hurch uilchildeg baisan. mie-d bolohoor nen yaraltai gedeg ni 4 honog bolj uilchildeg baih gejuu shibshig yumaa ene hugatsaand yamar hor nairuulah bol yamar ih ul moroo ballah boloo