Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.
Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүрэг дэхь хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, Мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.
Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320гр ноолуур, нэг тэмээнээс 5,2кг ноос, нэг хониноос 1,2кг ноос авч борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.
Залуу малчдыг бэлтгэж, амжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хувиартай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тн өвс, гар тэжээл 0,4-0,8 тн, 5-7 тн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийж, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.
Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо сагсуу ойворгон маанаг дэслэгч ухна сайн дураараа огцрох болоогүй юу???
chi muu byy hyz!!!!!haanaas irsen geleg be?dyygai l chabindaa hysyygaan syrgyylaad hebt!!!!egsen yum baibal doloogood dyygai dyygai dyy chini muuhai bna!
Төвд хулгайч жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан маанаг ухнад яг иймэрхүү өөртэй нь таарсан 148.60.92.227 боловсролтой юмнууд л дэмжиж комент бичнэ. Орк жанхуу, маанаг ухна 2-рт бол иймэрхүү оркууд хаваасиг!!!
Жанхуу, ухныг дэмжигчдийн ганц хэлдэг үг нь : хуц, уль, ална, мал, п... мөн ухны хэлэх дуртай ш...а. Өвөө нь ориг төвд кармааны хулгайч жанхуугийн “Монгол ялна”гэчихээд Монголын төрийг самарч Хужааг доромжилсны нөхөн төлбөр болгож туурга тусгаар Монгол улсыг ШХАБ-д элсүүлэх гэж байгаа жанхуудааь худлаа онгирч сагсуурсан эргүү маанаг дэслэгч ухнадаа л наад үгээ хэл. Хүн доромжлохоос өөр чадвар чамд байгаа л гэж бодож байгаа бол миний бичсэнийг үгүйсгэх баримтаа л гаргаад ир. Хүн доромжлохыг бол тэнэг эргүү орк ч чадна!!!